Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр өнөөдрөөс /2018.10.10/ эхлэн ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байхаас гадна бүх хугацаанд хур тунадас орохгүй.

Баруун аймгуудын нутгаар үүлших бөгөөд хур тунадас орохгүй. Төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Шөнө Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг байх бөгөөд зарим хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Мөн отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор үүлшинэ бөгөөд хур тунадас орохгүй. Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй хур тунадас орохгүй.

Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө -5, өдөртөө 10 градус дулаан байна.