Шинэ iPhone 12 гар утас нь тус компанийн хувьд технологийн томоохон дэвшилт болно гэсэн хүлээлт хэрэглэгчдийн дунд байна. Учир нь шинэ утас өндөр хурдны 5G технологитой гарах юм байна. Хэлбэр хэмжээний хувьд 5.4 инчийн дэлгэцтэй iPhone 12 Mini, 6.1 инчийн дэлгэцтэй iPhone 12, 6.1 инчийн дэлгэцтэй iPhone 12 Pro, 6.7 инчийн дэлгэцтэй iPhone 12 Pro Max зэрэг хэмжээтэй байх юм байна.

Үнийн хувьд өнгөрсөн жил танилцуулагдсан iPhone 11-тэй ижил 700 ам.долларын үнэтэй байх аж. 

Онлайнаар хийх нээлтийг Apple компанийн веб  сайтаар шууд үзэж болох бөгөөд дэлхий даяар 950 сая iPhone хэрэглэгчтэй гэсэн тооцоо бий. 2020 он гарснаас хойш нийт 75 сая ширхэг гар утасны захиалга хүлээн авчээ. iPhone гар утаснаас гадна илүү жижиг, илүү хямд HomePod ухаалаг өсгөгчийг мөн танилцуулна.

АНУ-ын үүрэн холбооны сүлжээнд 5G технологи нийтлэг болтлоо хугацаа шаардлагатай. Verizon компанийн 5G сүлжээ тус улсын томоохон 30 орчим хотуудад байдаг бол AT&T компанийн 5G сүлжээ ороогүй олон газрууд тус улсад бий.