1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр сансарт анх удаа хүн ниссэн юм. ЗХУ-ын иргэн Юрий Гагарин дэлхийн анхны сансрын нисэгч болсон ба тэрээр “Восток” сансрын хөлгөөр дэлхийг 108 минутын дотор тойрч эх дэлхийдээ эсэн мэнд буцаж ирсэн байна.


1606 - Англи-Шотландын хөлөг онгоцууд нэгдсэн вант улсын далбааг анх удаа мандуулав.


1796 - Хорин долоон настай дивизийн генерал Наполеон Бонапарт  Монтенотте гэдэг газар анхны том тулалдаандаа ялалт байгуулжээ. Тэр үед Франц Италийн эсрэг анхны аян дайн хийж, Европын орнуудын нэгдсэн нэгдүгээр эвслийн армитай байлдаж байлаа.Тэр жил Франц гол цохилтоо Австрид хийж 42 мянга орчим хүнтэй Наполеоны армид Хойд Италийг эзлэх хоёрдугаар зэргийн зорилт тавьсан байв. Гэвч Наполеоны арми  Австрийн цэргийг ээлж дараалан бут ниргэж, дайны гол үүргийг гүйцэтгэжээ.


1820 - Грекийг Оттоманы дарлалаас чөлөөлөх нууц бүлэглэл болох Филики Этериагийн толгойлогчоор Александер Ипсилантис сонгогдов.


1877 - Их Британичууд Трансвалийн арлыг булаан эзлэв.


1903 - Английн Истборн хотноо механикаар хөдөлдөг олон хүний суудалтай омнибусын шугам ашиглалтад оржээ. Анхны морь хөлөглөсөн омнибусууд 1662 онд Парист гарч ирсэн юм. Хэсэг хугацааны дараа Парисын эрх баригчид доод зэрэглэлийн хүмүүсийг тээвэрлэхийг хориглосон тул зорчигчгүй болсон омнибус хаагджээ.


1914 - Улсын хурлын газрыг байгуулах тухай тогтоолд Богд Жавзандамба хутагт гарын үсэг зурав.


1927 - Хятадын удирдагч Чан Кай Шигийн тушаалаар Хятадын коммунист намын гишүүдийг Шанхай хотноо цаазлан хороов.


1934 - Дэлхий дээр бүртгэгдсэн хамгийн хүчтэй хуй салхи АНУ-ын Нью-Хемпшир мужийн Вашингтон уулын оргилд болжээ. Тухайн үед салхины хурд 400 гаруй км/ц-ийн хурдаар хэмжигдэж байв.


1937 - Англи улсын Регби хотод тийрэлтэт хөдөлгүүр суурилуулсан нисэх онгоцыг эрдэмтэн Сир Френк Уиттл туршжээ.


1945 - АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рузвельт албан үүргээ гүйцэтгэж байхдаа нас барав. Ингэснээр дэд ерөнхийлөгч Гарри С.Труман АНУ-ын ерөнхийлөгч болсон билээ.


1955 - АНУ-ын эрдэмтэн Жонас Салк хүүхдүүдэд дуслаар өгөх поли вакциныг туршиж эхлэв.


1990 - АНУ-ын уран барималч Жим Гери "20-р зууны үлэг гүрвэлүүд" үзэсгэлэнгээ АНУ-ын Смитсоны байгалийн түүхийн музейд дэлгэн тавив. Ингэснээр тус улсын байгалийн түүхийн музейн түүхэнд нэг уран бүтээлч бие даасан үзэсгэлэнгээ гаргасан эхний бөгөөд эцсийн тохиолдол болсон юм.


1992 - Хүүхдийн паркийн үйлчилгээ эрхэлдэг "Динсейлэнд" компани "Евро Диснейлэнд" компани байгуулж Францын Парис хотод соёл амралтын хүрээлэн нээжээ.


1999 - АНУ-ын нэгэн иргэн ерөнхийлөгч Билл Клинтоныг өөрийн мэдэгдэлдээ "санаатайгаар худал мэдүүлсэн" гэж үзэн дээд шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Гэсэн ч үүнийг дээд шүүх хэрэгсэхгүй болгосон ба нэхэмжлэл гаргасан этгээдийг торгосон байна.


2007 - Иракийн парламентын ордон байдаг бүсэд амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсний уршгаар парламентын гишүүн Мохаммед Авад болон өөр бусад 20 гаруй хүн амиа алдав.


2009 - Зимбабве улсын засгийн газар Зимбабвегийн долларыг гүйлгээнээс хасав.


2017 - Өмнөд Африкийн сөрөг хүчний тэргүүн Жулиус Малемагийн зохион байгуулсан "Зума огцрох ёстой" эсэргүүцлийн жагсаал тус улсын нийслэл хотод дэгдэв.