НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдана. Энэ удаагийн тохиролд өнгөрсөн зургадугаар сарын 01-30-ны хооронд худалдан авалт хийж, өчигдөр оройн 23:59 минутаас өмнө бүртгүүлсэн баримтууд хамрагдах юм.

Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын
 

  • найман орон тохирсон бол та 50 сая төгрөг,
  • долоон орон тохирсон бол та 10 сая төгрөг,
  • зургаан орон тохирсон бол та 5 сая төгрөг,
  • таван орон тохирсон бол та 1 сая төгрөг,
  • дөрвөн орон тохирсон бол та 200 мянган төгрөг,
  • гурван орон тохирсон бол та 50 мянган төгрөг хожно. 

Мөн энэ удаагийн сугалааны супер тохирол 75 сая төгрөг байх юм.