Энэ жил 21 аймаг, Улаанбаатар хотод зохион байгуулагдах наадмуудад уралдах унаач хүүхдүүдийг хурууны хээний цахим бүртгэлээр бүртгэхээр болоод байгаа билээ. Өөр хүүхдийн бичиг баримтаар бүртгүүлж, насанд хүрээгүй хүүхэд уралддаг байдлыг таслан зогсоох зорилготой. Хурууны хээгээр бүртгэх нь хүүхдийн эрх зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх ач холбогдолтой аж. Мөн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн морь унаж уралдахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг бичгээр авахаар болжээ. Хэрэв зөвшөөрсөн тохиолдолд эдгээр бичиг барим бичгийг бүрдүүлнэ.

Үүнд:
1. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
2. Эрүүл мэндийн тодорхойлолт
3. Хамгаалалтын хувцас хэрэгсэл
4. Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалын гэрчилгээ
5. Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг эх, асран хагаалагчийн зөвшөөрөл
6. Аав ээжийн иргэний үнэмлэхний хуулбар
7. Уяачийн иргэний үнэмлэхний хуулбар