Юра Миний үзүүлбэр тамирчин хүний хар дарсан зүүдний нэг болох хувцасны асуудалтай тулгарчээ. Тодруулбал, түүний дээгүүрх өмсгөлийн товч задарч, дэлхий даяар өөрийг нь үзэн суугаа хүмүүст тэрбээр энгэрээ харуулах шахсан байна. Сандрахын оронд Мин хамтрагч Александр Гамелины хамт үзүүлбэрээ үзүүлж дуусгажээ.


Гамшгийн наагуурх асуудлыг мэргэжлийн хүн шиг шийдэж, үзэгчдээс уулга биш, алга ташилт хүртэж чадлаа. АНУ, Өмнөд Солонгосын давхар иргэншилтэй Мин Detroit Free Press өдөр тутмын сонинд “Цамцны товч нь тайларсан. “Үгүй ээ” л гэж бодсон. Товч тайлагдвал хувцас тэр чигтээ тайлагдана. Үзүүлбэрийн туршид айдастай байсан” хэмээн ярьжээ. 



Мин үзүүлбэрийг зогсоогоод хувцсаа янзалж болох байсан ч хөдөлгөөнөө бага зэрэг өөрчилж, хувцсаа тайлахаас сэргийлжээ.