Урлагийн талаар мэдлэг мэдрэмжээ дээшлүүлмээр байгаа боловч хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу. Тэгвэл уран зургийг хэрхэн зөв ойлгож мэдрэх тухай энгийн ойлголт өгөх лекцийг урлаг судлаач М.Амина хийхээр болжээ.

Энэ удаагийн лекцээрээ тэрбээр дэлхийн урлагийн сод бүтээлүүд дээр тайлбарлан бүх насны хүмүүст ойлгомжтой хэлбэрээр хүргэх ажээ.

Урлаг судлаач М.Амина нь Төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн зээ охин юм. Тэрбээр  "Шар хадны өвчтөн зураачид" , "Мөөмний түүх ", "Согтуу зураачдын Сод Бүтээлүүд" гэх мэтчилэн урлагийн түүхийн сонирхолтой лекцүүдийг урлаг сонирхогчдод хүргэсээр ирсэн бөгөөд Дүрслэх урлаг дизайны Анима сургуульд багшилдаг.
Энэ сарын 18-нд 19 цагаас болох уг уулзалт Supersize Coffee Shopт болох бөгөөд хүрэлцэн ирсэн урлаг сонирхогчдод дурсгалын тэмдэг дагалдах ажээ.