НМХГ-аас ургамлын гаралтай хүнсний чанар, стандарт, эрүүл ахуй, халдвар хамгаалал, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр 28 улсын ахлах байцаагчид хяналт шалгалтыг хийжээ.

Шалгалтаар 81 үйлдвэр цехийн үйл ажиллагаанд 11 хяналтын хуудасны хүрээнд хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтад хамрагдсан 124 бүтээгдэхүүнээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулахад 4 хувь нь шаардлага хангаагүй гарчээ. Ажиллагсдын гар, хувцас, тоног төхөөрөмж, ажлын байрны угаалга цэвэрлэгээ, халдваргүйтгэл хэрхэн хийгдэж байгаад дүгнэлт өгөхөөр 185 арчдас шинжилгээ авахад 30 хувь нь эерэг буюу бохирдолтой гарсан байна. Нийт улсын /ахлах/ байцаагчийн 28 дүгнэлт гаргасан байна.

Шалгалтаар нийт 480 зөрчил илэрснээс 334 буюу 70 хувийг арилгуулж, 41 аж ахуйн нэгж, иргэнд улсын байцаагчийн 267 заалт бүхий хугацаатай албан шаардлага, эрх бүхий албан тушаалтны даалгавар 16-г хүргүүлж гүйцэтгэлийн хяналтаар зөрчлийг арилгуулах арга хэмжээ авчээ. Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн 17 аж ахуйн нэгж, 21 хүнд хялбаршуулсан журмаар 30 сая  950 мянган төгрөгийн шийтгэл оногдуулж, мэргэжил арга зүйн болон хууль эрх зүйн зөвлөгөө өгчээ.

Шалгалтаар дараах зөрчлүүд:

Үйлдвэрлэлийн байрны гадна орчин, барилга байгууламжид тавигдах шаардлагыг хангаагүй Дархан цааз ХХК, иргэн Ч.Түмэнжаргал-БЗД, Хонгор тариа ХХК-СХД, Атар шим, Ундрам хүнс-БНД зэрэг газрууд Эрүүл ахуйн тухай хуулийн 7.1, Хүнсний тухай хуулийн 10.1.2, Хүнсний эрүүл ахуйн ерөнхий зарчим MNS CAC/RCP 1:2003 4.2 заалтыг мөрдөөгүй;


Үйлдвэрлэлийн байр эрүүл ахуй, угаалга, цэвэрлэгээ, ажиллагсдын ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй-Хонгор тариа ХХК, Жинтуул ХХК-СБД, Черчилл ХХК, Б.Болортуяа, Д.Батсайхан-ЧД, Ундрам хүнс, Бавж-БНД зэрэг газрууд

 Эрүүл ахуйн тухай хуулийн 7.1 дэх заалтыг;
Үйлдвэрийн агуулах, тоног төхөөрөмжид тавигдах шаардлага хангаагүй –Очир аривжих ХХК-БЗД, Б.Наранцэцэг, Э.Очирмаа-ЧД, Хөх булаг хангай ХХК, Крош ХХК-СХД зэрэг газрууд Хүнсний тухай хуулийн 10.1.2 заалтыг;
Түүхий эд бүтээгдэхүүн, технологи үйл ажиллагаанд тавигдах шаардлага хангаагүй – Ч.Түмэнжаргал, Гайхамшигт 4 улирал ХХК, Дархан цааз ХХК-БЗД, Артизан ХХК, Бэйст бэйкери-СБД, Батсол ХХК-БГД-Хүнсний тухай хуулийн 12.1 дэх заалтыг;
Бэлэн бүтээгдэхүүний шошгод хэрэглэгчдэд зориулсан шимт бодисын мэдээлэл, агууламж, илчлэг чанарыг лабораторийн шинжилгээгээр тодорхойлуулаагүй, цувралын дугаарыг тавьдаггүй шошгоны шаардлага хангахгүй /Черчилл ХХК, Б.Наранцэцэг, Б.Болорцэцэг -ЧД, Жинтуул ХХК, Бэйст бэйкери ХХК-СБД, Гайхамшигт дөрвөн улирал ХХК-БЗД, Хонгор тариа ХХК, Жэйл ХХК-СХД, МЦЖС ХХК-СБД, Бавж талхан цех, Ирээдүй цех, Булаг, Атар шим, Арвай үр өгөөмж-БНД /, эко, байгалийн гаралтай гэсэн тэмдэглэгээтэй, ханасан тос, сахар давсны агууламжийг ихэнх үйлдвэрлэгчид шошгод тэмдэглээгүй нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.3, 12.4.5, 12.4.7, Хүнсний бүтээгдэхүүний сав, боодлын шошгололтод тавих шаардлага (MNS 6648:2016) стандартын 5 дахь заалтыг;
Үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлээгүй, дотоодын хяналтын журам мөрдөж ажиллаагүй, авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь тодорхойгүй нь /Лохас фүүд ХХК-ХУД, Хонгор тариа ХХК-СХД, Бэйст бэйкери ХХК-СБД, Батсол ХХК-БЗД, Булаг, Ирээдүй цех-БНД/ Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10.1.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтыг тус тус хангаагүй байна