Хувийн блогоо хөтлөх сэдвээ олж, цар хүрээгээ тодорхойлчихсон бол маш сайн. Харин blogging-ийг дөнгөж сонирхож эхэлж байгаа “шинэков”-уудын хувьд ямар сэдвээр блог хөтлөхөө сайн мэдэхгүйгээсээ болж энэ хүслээ орхиход хүрдэг. 

Бидний бэлтгэсэн дараах сэдвүүдийг сонирхож сонголтоо хийгээрэй. Сайн блог хөтлөхийн тулд сэдвээ зөв олох нь нэн чухал байдаг. 

Гадны блоггеруудаас харахад дараах 21 категорийн блогууд хамгийн их хандалттай, олон жилийн турш амжилттай явж байгаа бөгөөд ирээдүйд ч мөн барьц алдахгүй гэдэгт итгэлтэй байна: 


#1. Баримтууд (жагсаалт)

Хүмүүс баримт унших дуртай байдаг. Энэ зөвхөн түр зуурын чиг хандлага биш харин шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл гэнэ шүү. Тухайлбал: “Зөв хооллолтын 10 дүрэм” сэдвээр нийтлэл бичээрэй. Дугаар бүрийг дэлгэрэнгүй тайлбарлаж бичих хэрэгтэй. 


#2. Хэрхэн, яаж...

Хүмүүс ихэвчлэн аливаа юмны зааврыг уншдаггүй. Тэд яадаг гээч? Гүүгл ахаас асуудаг. Өргөс орсон үед яаж авах вэ, компьютер хэрхэн форматлах вэ гэх мэт. 

Image result for wiki how

Та өөрийн сайн мэддэг, мэргэшсэн чиглэлээрээ нийтлэл бичиж, хүмүүст хэрэгтэй зөвлөгөөг өгч болно. Блог тань амжилт олно гэдэгт итгэлтэй байна. 


#3. Улс төр 

Улс төр бол мөнхийн сэдэв ярих зүйл үргэлж олддог. Гэхдээ эсрэг үзэлтэй хүмүүс зайлшгүй гарч ирнэ гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй. 


#4. Жор 

Хоолны жор бол блогийн хандалтыг нэмэгдүүлэх шилдэг арга. Зөвхөн салат хийх жор эсвэл нарийн боов хийх жор байж болно. 

https://i0.wp.com/sergeysmirnovblog.ru/wp-content/uploads/2016/10/pizza.jpg?resize=648%2C404&ssl=1


#5. Анхлан суралцагчдад зориулсан заавар 

Өөрийн мэддэг салбарын чиглэлээр заавар, зөвлөмж бичвэл анхлан суралцагчдад сайн хүрч, өгөөжтэй байх болно. Хүмүүс аливааг шинээр эхлэхдээ ихэвчлэн ямар асуудалтай тулгардагийг бодолцож үзээрэй. 

https://i2.wp.com/sergeysmirnovblog.ru/wp-content/uploads/2016/10/novichok.jpg?resize=648%2C334&ssl=1


#6. Бүрэн хэмжээний гарын авлага 

Та салбартаа жинхэнэ мэргэжлийн хүн бол дэлгэрэнгүй, бүрэн хэмжээний гарын авлага бичиж болно. Тухайлбал: “Зохиогчийн эрхийн талаар мэдэх шаардлагатай бүх зүйлс” эсвэл “E-mail маркетингийн талаар таны мэдэхийг хүссэн бүхэн” гэх мэт.  

Хүмүүс үргэлж л шинэ зүйлс сонирхож, мэдлэгээ тэлэхийг хүсдэг болсон энэ үед таны блог тэдний хүсэл, сонирхлыг хангах болно. Мөн дэлгэрэнгүй мэдээлэл бүхий инфографик хийж болно хүмүүст маш сайн хүрдэг юм шүү. 


#7. Ярилцлага 

Бусад блоггеруудаас ялгарах сайн арга бол салбарын мэргэжилтнүүдтэй нүүр тулсан ярилцага хийх.


#8. Бүтээгдэхүүний талаарх сэтгэгдэл 

Та төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэн үзсэний дараа төрсөн сэтгэгдэлээ хуваалцсан блог хийж болно. Энэ аргаар явбал хамтран ажиллах байгууллагуудын бүтээгдэхүүнүүдийг туршиж сурталчилгаа хийж мөнгө олох боломжтой. 


#9. Үнэн, худлыг дэнслэгч 

Та ямар нэгэн зүйлийг үнэн гэж итгэж явсаар иртэл гэнэт нэг өдөр худлаа байсныг нь мэдэх тохиолдол гарч байсан уу? Иймэрхүү түүхүүд үргэлж анхаарал татдаг. Тийм учраас л “MythBusters” цуврал шоуг дэлхий даяар үздэг. 

https://i0.wp.com/sergeysmirnovblog.ru/wp-content/uploads/2016/10/mifi.jpg?resize=648%2C428&ssl=1


#10. VR 

Virtual Reality буюу VR бол асар хурдацтай хөгжиж буй технологийн салбар. Цаашид ч илүү их дэлгэрэх болно гэдэгт итгэлтэй байж болно. Одоохондоо энэ сэдвээр олон хүн оролдоогүй байгаа тул салбарыг эзлээд авчихад алзахгүй. Энэ салбарын бүх тренд, шинэ чиг хандлагыг судалж, мэдээ мэдээлэлтэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй.


#11. Эвдрэл, гэмтэл засах заавар 

Эвдэрсэн, гэмтсэн, алдаа заасан  бүхнийг засах арга аргачлал. Хүмүүс асуудал гарвал шууд л интернетээс хариуг нь хайдаг болчихсон. 


#12. Лайфхак 

Амьдралд хэрэгжүүлж болохуйц, хялбар аргууд.


#13. Аялал 

Бид бүгд л ямар нэгэн өвөрмөц газар луу аялж үзэхийг мөрөөддөг байх. Харин хэрхэн хямд зардлаар сайхан аялах талаар зөвлөгөө өгвөл үнэлж баршгуй их тус хүргэх болно. 

Аялал бол онлайн хайлт хийгддэг хамгийн түгээмэл сэдэв. 

https://i1.wp.com/sergeysmirnovblog.ru/wp-content/uploads/2016/10/travel.jpg?resize=648%2C363&ssl=1


#14. Хөгжилтэй түүхүүд 

Хүмүүсийг инээлгэх хөгжилтэй түүхүүд үргэлж тренд хэвээр байх болно. Ялангуяа цахим орчинд. Хөгжилтэй яриа, түүх нийтэлснээр хувийн блогийнхоо хандалтыг нэмэгдүүлж болно. 


#15. Хүүхэд хүмүүжүүлэх талаар зөвлөгөө 

Залуу эцэг, эхчүүдэд зориулсан зөвлөмж, зөвлөгөө маш үнэ цэнэтэй байдаг. Хүүхдийн хүмүүжил бол яг л улс төр шиг - мөнхийн сэдэв. Блоггер-аавууд сүүлийн үед их дэлгэрээд байгаа.


#16. Бэлэгний санаа 

Найз нөхөд, хамаатан, эхнэр/нөхөр, хамт ажилладаг хүмүүст өгөх бэлэгний санаа бол мөн л хандалт их авдаг сэдэв. Өдөр бүр мянга мянган хүмүүс бэлэг сонгох тал дээр толгойгоо гашилган суудаг. Та өөрийн блогийн тусламжтайгаар тэдэнд тусалж болно. Мөн хамтран ажилладаг байгууллагуудын бараа, бүтээгдэхүүнийг сурталчилж орлого олох боломжтой.


#17. Эрүүл мэнд, анагаах ухаан 

Хүнд ямар нэгэн зовиур мэдэгдвэл тэр эхлээд интернетээс хайж эхэлнэ. Ялангуяа залуучууд. Зарим өвчний үед эмчид хандах шаардлагагүй, гэртээ байж энгийн аргуудыг хэрэглэн эдгэж болдог. 


#18. Автомашин 

Энэ бол маш өргөн хүрээтэй сэдэв. Хэдэн марк, төрлийн машин байдаг билээ дээ. 


#19. Барилга 

Олон хүн байшин барилга барихдаа хэмнэхийг хүсдэг. Зарим энгийн ажилбарыг өөрийн гараар гүйцэтгэх гэх мэт. 


#20. Санхүү, бизнес 

Мөнгө санхүү бол мөн л их хандалттай байдаг сэдэв. Хүн бүр хэрхэн баяжих нууцыг олж мэдэхийг хүсдэг шүү дээ. 


#21. Эмэгтэйчүүдийн сэдэв 

Интернет хэрэглэгч эмэгтэйчүүд, бүсгүйчүүд гоо сайхан харагдах талаар зөвлөмж, нууцыг сонирхон уншдаг. Үсээ хэрхэн арчлах, арьсаа тордох талаар бичиж болно. 


Дүгнэлт 

Зарим төрлийн сэдвүүд нэг хэсэг өргөн түгэж байгаад цаг нь өнгөрмөгц огт хандалтгүй болдог. Та блог хөтлөх сэдвээ анхнаасаа зөв тодорхойлж чадвал цагаа дэмий үрэхгүй. Дээр дурьдсан ангилал бол таны блогийг 100% алдартай болгож чадна.