Заримдаа шалтгаан нь тодорхой байдаг. Та ажил дээрээ олон цагийг өнгөрөөсөн эсвэл дөнгөж шинэ байранд нүүж орсон. Гэсэн хэдий ч ядарсан мэдрэмжийг тайлбарлах боломжгүй байдаг. 

#1. Дутуу нойртой байх

Дутуу нойртой байх нь ядрахад хүргэдэг. Зарим хүн өөрийгөө бүтэн нойроо хангалттай авч чадахгүй байгаа гэдгээ мэддэггүй. 18-60 насны хүмүүс багадаа өдөрт 7 цаг унтаж амрах ёстой. Харамсалтай нь 3 хүн тутмын нэг нь үүнээс бага унтдаг. Дутуу нойртой байх нь ядаргаанд хүргэхээс гадна өвчлөлд хүргэх магадлалыг өндөр болгодог.


#2. Эрүүл бус хооллолт

Таны хооллолт таны мэдрэмжид асар том нөлөө үзүүлдэг. Амин дэм, шим тэжээл агуулаагүй муу дэглэм болон хэт их боловсруулсан хоол хүнс, элсэн чихэр зэрэг нь таныг ядрангүй байдалд хүргэнэ. Таны бие организмд нейротрансмиттерүүдийг нэгтгэхийн тулд төрөл бүрийн витамин, эрдэс бодис хэрэгцээтэй байдаг. Тиймээс олон төрлийн жимс, ногоо хэрэглэхийг зөвлөж байна. Харин чихэр, шоколад зэрэг эрүүл бус хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь танд богино хугацаанд эрч хүч өгч байгаа хэдий ч удалгүй дахиад л ядарна. Учир нь цусан дах глюкозын түвшин багасдаг.


#3. Хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг

Магадгүй та хөдөлгөөн багатай байх нь энерги хадгална гэж бодож байгаа байх. Гэвч та эндүүрч байна. Хөдөлгөөн бол ядралтыг даван туулах гайхалтай арга. Судалгаагаар, 20 минутын завсарлага авч, эрчимтэй хөдөлгөөн хийх нь гайхалтай эрч хүчийг өгдөг гэжээ. Бүтэн өдрийн турш суугаа ажил хийдэг хүн муу унтдаг.


#4. Байнгын стресс

Бид үe үe стресстэй тулгардаг. Та ажил дээрээ дарамт мэдэрч, асуудалтай тулгарч, санхүүгийн байдалдаа санаа зовж болно. Стресс нойронд муугаар нөлөөлдөг. Насанд хүрэгчдийн 40 хувь нь стресстэй үедээ муу унтдаг гэжээ.


#5. Эрүүл мэндийн байдал

Та амьдралын хэв маягаа өөрчилсөн ч өөрийгөө ядарсан хэвээр мэдэрч байна уу? Магадгүй танд оношлогдоогүй байдал байж мэднэ. Эдгээр өвчлөлүүд үргэлж ядарсан мэдрэмжийг төрүүлнэ. Та эрүүл мэнддээ асуудалтай гэж бодож байвал эмчид хандаарай.

  • Цус багадалт
  • Архаг ядралтын хам шинж
  • Сэтгэл гутрал
  • Чихрийн шижин
  • Бамбай булчирхайн өвчин


Өөрийгөө хэрхэн эрч хүчтэй мэдрэх вэ? Хэрхэн сайн унтаж, өдөр бүр сэргэг байх вэ?

  1. Стресс тайлах
  2. Эрүүл хооллолт
  3. Кофе бага уух
  4. Наранд байх
  5. Дасгал, хөдөлгөөн
  6. Тогтмол цагт, эрт амрах