Нийслэлийн Газрын албанаас өнөөдөр Сүхбаатар дүүргийн 1дүгээр хороо, Өргөө амаржих газрын урд талын авто замын дагуух явган хүний замыг чөлөөллөө. 

Тухайн хэсэгт явган хүн явах боломжгүйгээр хашаа барьсан 6 нэгж талбарын хашааг буулгаж, газрыг чөлөөлсөн байна. 

Газар чөлөөлсний дараа нийслэлийн Хот тохижилтын газраас явган хүний замын тохижилтын ажлыг хийх аж.

Мөн өнөөдөр газар чөлөөлөх зорилгоор "Туушин" зочид буудлын автомашины орц, гарц, шатыг албадан буулгасан билээ. Энд дарж фото сурвалжлагыг үзнэ үү.