Монголын урлагийн зөвлөлөөс санаачлан "Өнгөт өдөр" урлагаар анагаах өдөрлөгийг зураач, сэтгэл зүйч Арт терапист нарын хамтаар зохион байгуулж байна. Өдөрлөг хоёр өдрийн турш Хавдар судлалын үндэсний төв болон Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт нийт 100 эмнэлгийн эмчлүүлэгсэд хүрч үйлчилжээ. Өнөөдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр үйлчилсэн  байна.

Арт терапи буюу урлагаар эмчлэх арга нь сэтгэл зүйн сөрөг асуудлыг хамгийн богино хугацаанд шийдэж чаддаг бөгөөд эм тарианы үйлчилгээнээс дутахгүй өндөр үр дүнтэй гэдгийг нь эрдэмтэнд баталсан эмчилгээ аж. 

МУЗ-ийн урлагаар боловсрол олгох төсөл хөтөлбөрийн хүрээнд явуулж буй “Өнгөт өдөр” өдөрлөг нь “Арт терапи” буюу “Урлагаар сэтгэл засах” олон улсын эмчилгээний аргыг Монголд түгээн дэлгэрүүлэх зорилготой ажээ.  Өдөрлөгийн үеэр гурван эмнэлэгт уран зураг бэлэглэсэн байна.