Юутай ч номоо олоод авлаа. Үй олноор хэвлэгддэг элдэв лавлах, каталогийн дарангуйлалд автаж өөрийнхөө  төрөлх мэдрэмж, унаган авьяасыг хөнөөж явдаг хүний хувьд урлаг ба уран бүтээлч "нас бардаг" гэж  Баабар егөөдсөн нь бий. Урлагийн ойлголт маруухан миний хувьд Гомбрих гуайн тайлбараар дамжуулан урлагт ойртох  хүсэлтэй яваа юм.

Урлагийг тайлбарлахгүй мэдрэмжээр ойлгоно гэх нь арай л хэтийдсэн туйлшрал юм шиг санагддаг. Учир нь урлагийг ойлгох зургаа дахь мэдрэхүй болоод мэдлэг боловсрол, оюуны потенциал, таашаал  гээч юм  хүн болгонд харилцан адилгүй тул хүнд шоолуулах вий гэж мэдэгчийн царай гаргаж дуугай өнгөрснөөс агуу нь юундаа байна наадхаа тайлбарлаад өгөөч гэж үнэнээ өчсөн нь өгөөжтэй. Алдартай зураач, барималчийн луг луг бүтээлийг нэр устай нь бүтээсэн цаг хугацаатай нь цээжлэх  тэр талаар мэддэг гэсэн үг биш. Хүсвэл хайгаад л хаанаас хамаагүй олоод мэдчихнэ. Зуун зуун дамжин хүн төрөлхтний бахархалыг төрүүлж буй тэдгээр бүтээлийн агуу, дахин давтагдашгүй нь юундаа байнаа гэдэг нь л чухал шүү дээ.

Пикассогийн таталбаруудыг гарын дөртэй хэн ч сарааччихмаар, Ван Гогийн хэдэн зуун сая доллааар үнэлэгдэх тосон зургийн бүтээлүүдийг зургийн сургууль төгссөн хэнбугай ч хялбархан дөнгөмөөр санагддаг. Гэхдээ энд нэг нууц байна. Тэр нь уран бүтээлчийн бүтээн туурвих хэв маяг, арга барил, дахин давтагдахгүй агуу гэгдэх мөн чанарын нууц юм. Чухам үүнийг Гомбрих гуай нээж өгнө гэдэгт итгэлтэй байна. 80 саяын уналтанд оролцох гээгүй бол урлагийн тоо томшгүй олон бүтээлийн лавлагааг цээжилж сууна гэдэг утгагүй хэрэг. Түүний оронд  Марк Шагалийн "Морин хийлч" зураг ямар утга санааг илэрхийлж байгааг мэдэж байвал гоё биз  дээ. 

Урлагийн ертөнцөөр аялж, навсайж салбайтал нь эдлэх нэг номтой боллоо. Хааяа, хааяа та бүхэнд ч гэсэн урлагийн гайхамшигаас   мэдэрсэн зүйл, шинэ мэдээллээ хуваалцах болно.