Тээврийн цагдаагийн газраас сүүлийн үед нийгмийн сүлжээгээр урсгал сөрсөн бичлэг нэлээн тавигдах болсонтой холбогдуулан жолооч нарт зориулж анхааруулга гаргалаа.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 2015 оны 7 дугаар сард шинэчлэн батлагдсан. Уг хууль дээр жолооч эсрэг урсгал сөрсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 1 жил хүртэлх хугацаагаар хасах шийтгэл оногдуулж байсан юм. Харин Зөрчлийн тухай хууль 2017 оны 7 дугаар сараас хэрэгжиж эхлэснээс хойш урсгал сөрсөн жолоочийн жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож байгааг сануулав.

Мөн энэ тохиолдолд таныг зогсоон торгох арга хэмжээ аван, жолоодох эрхийг нь шууд хүчингүй болгож, харьяа дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шилжүүлдэг болсон байна.

Тээврийн цагдаагийн албаны мэдээлж буйгаар өдөрт урсгал сөрөх зөрчил 5-10 гардаг байна.

Бичлэг: