Ухаалаг эмэгтэйчүүд болзоондоо шалгуур өндөртэй байдаг. Тэд нийгмийн дарамт шахалтаас болж харилцаанд яардаггүй ба зөв хүн гарч ирэхийг хүлээх нь зүйтэй гэж үздэг. 

Сүүлийн үеийн санал асуулгаас харахад эмэгтэйчүүд ганц бие байхыг илүү эрхэмлэх болсон аж. Үүний шалтгаан нь тэдэнд ганц бие байх нь илүү аз жаргалтай санагддаг гэнэ. Гэсэн ч нийгэмд ганц бие байх нь уйтгар гунигтай, ганцаардмал гэдэгтэй ижил утгатай мэтээр ойлгогддог. /Үүнтэй холбоотой "Гэрлэхгүй байж болох уу" нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Харин ганц бие байх нь ямар давуу талтай болох талаар Brightside aгентлагийн бэлтгэсэн мэдээллийг орчуулан хүргэж байна.


1. Тэдэнд өөртөө зарцуулах цаг илүү гардаг.

Харилцаанд байгаа эмэгтэйчүүд ихэвчлэн өөртөө гаргах цаг зав хомс талаар гомдоллодог. Тэд ханиа халамжлах, үр хүүхэддээ санаа тавих хэрэгтэй болдог. Хэрвээ та ганц бие бол бүхий л цагийг өөртөө зориулах боломжтой. Хумсаа арчлах, хүссэн тоглолтоо үзэх зэргээр цагийг гартаа авах болно.


2. Найз залуу, нөхрийнхөө  хүлээлтийг биелүүлэх дарамт байдаггүй.

 

Нөхрийнхөө төрсөн өдрийг санах, Валентинд зориулж ямар нэг санаа олох, тусдаа өдрийг өнгөрүүлэх төлөвлөгөө боловсруулах, хөлнөөс толгой хүртлээ үргэлж төгс харагдах гээд жагсаалтууд үргэлжилнэ. Хосуудын харилцаа нь маш их хариуцлагатай ба заримдаа бэрхшээлтэй мэт санагддаг. Харин ганц бие байхад хэн нэгэнд сэтгэгдэл төрүүлэхийн тулд хичээх хэрэггүй ба өөрийн таашаалд нийцэхүйц байх нь стрессээс ангид байлгадаг.


3. Тэд карьертаа төвлөрч, юу хүсч байгаагаа олж мэддэг.

Ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд ноцтой харилцаанд орохдоо өөрсдийн хүсэл, мөрөөдлөө хэд хэдэн шалтгааны улмаас орхидог. Тэд өөрсдийн аз жаргалаа золиосолж, бусдыг аз жаргалтай болгохыг хичээдэг. Харин ганц бие эмэгтэйчүүд нь өөрийн карьер болон зорилгодоо төвлөрч , илүү амжилт гаргах боломжтой байдаг. 


4. Тэд бусдын юу хэлэхийг үл тоомсорлодог.

Удаан хугацааны турш бие даасан байх үед таныг шүүж чадах цорын ганц хүн бол та гэдгээ ойлгодог. Та өөртөө итгэж, бусад хүмүүсийн хэлсэн зүйлд санаа тавихаа больдог. Та бусад хүмүүсээс үнэлэмж хайхаа больж, байгалиасаа илүү аз жаргалтай байгаагаа мэдрэх болно.


5. Тэд бусад харилцаагаа илүү бат болгодог.

Ихэнх тохиолдолд чөлөөт цагаа найз залуу, нөхөртэйгөө өнгөрөөдөгөөс гэр бүлийнхэн, найз нөхөддөө цаг гаргах нь ховордон, тэднээс хөндийрдөг. Хэрвээ та ганц бие бол дотны хүмүүстээ анхаарлаа хандуулж, тэдэнтэй цагийг үр бүтээлтэй өнгөрүүлсэнээр харилцаагаа улам бататгах болно. 


6. Бага санаа зовж, илүү аялах боломжтой.


Ганц бие байх нь хүч чадал өгдөг. Энэ нь танд ертөнцийг өөр өнцгөөс харахад тусалдаг бөгөөд та бусдын үзэл бодлыг дагалгүй, өөрийн мөн чанарыг таних болно. Мөн илүү аялан, эргэн тойрноо судлах боломжтой. 



Эх сурвалж: https://brightside.me