Аргын тооллын 4 сарын 8, Сумьяа гараг. Билгийн тооллын 3, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 18 минутад мандан, 19 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.