Таныг таргалалт, өтгөн хаталт, ходоод гэдэсний өвчин, даралт ихдэх , чихрийн шижин зэрэг өвчнүүд зовоож байна уу? Япон улсад өргөн хэрэглэгддэг гайхалтай нэгэн эмчилгээний аргыг тантай  хуваалцья. 


#1. Өглөө босонгуутаа 4 стакан ус уугаарай. Ингэхдээ шүдээ угаахаас өмнө уух бөгөөд та нэг дор ихээр ууж чадахгүй бол аажмаар бага багаар эхлээд 4 аяга ус уудаг болтлоо оролдоорой. 

#2. Дараа нь шүдээ цэвэрлээд 45 минут юу ч идэхгүй. Энэ хугацаанд ус таны гэдэс дотрыг цэвэрлэнэ.

#3. 45 минутын дараа та өглөөний цайгаа хэвийн ууж идэж болно.

#4.Өглөөний цайгаа уусны дараа 2 цагийн турш юу ч битгий ид, юу ч битгий уу.


Ингээд л болоо. Амархан байгаа биз? Цэвэр ус нь хүний биед орсон бүх хоол хүнсийг задалж илүүдэл хаягдлыг тууж гаргаж, гэдэг дотрыг цэвэрлэдэг давуу талтай ба сөрөг нөлөөгүй. Сайндаа л та хэд хэдэн удаа 00 орох хэрэгтэй болно. Ер нь хоолны дараа ус уух нь муу. Учир нь хүйтэн ус хоолны шингэлтийг удаашруулж, өөх тос ходоодны хананд үлдэх аюултай. 

Хэрвээ таны даралт ихэсдэг бол энэ аргыг тасралтгүй 30 хоног, ходоодны өвчтэй бол 10 хоног, чихрийн шижинтэй бол 30 хоног, өтгөн хаталттай бол 10 хоног харин үе мөчний өвчтэй бол эхний долоо хоногт 3 хоног, дараагийн долоо хоногоос 10 хоног энэ аргыг хэрэглээд үзээрэй.