Дэлхийн хамгийн хүнд, тэвчээр шаардсан дээд амжилтуудыг бүртгэдэг Гиннесийн номонд усан дотор өнгөрүүлсэн хугацаагаараа дээд амжилт тогтоосон Египетийн залуу охин оржээ. Улаан тэнгисийн Шарм-эш-Шейх амралт сувиллын хотхоны ойролцоо тэрбээр усан дор амьсгалдаг аппараттай далайн ёроолд 2 гаруй өдрийг өнгөрүүлжээ. 

Түүнийг Риим Ашраф гэдэг бөгөөд тэрбээр саяхан 14 нас хүржээ. Усан дор амьсгалдаг аппараттайгаа тэрбээр Акабын булангийн ёроолд нийт 55 цагийг өнгөрүүлсэн байна.

Риим ярихдаа тэрбээр усанд шумбалтаар хичээллээд олон жил болж байгаа бөгөөд чөлөөт цагаа ур чадвараа сорьж, усан дор амьсгалдаг аппараттай далайд өнгөрүүлэхийг оролддог байна. Түүний эцэг нь Египетийн тэнгисийн цэргийн хүчинд ажилладаг бөгөөд Риимд энэ бүхнийг зааж сургажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг