Өдөр бүр Улаанбаатар хотод 650-700 мянган зорчигч давхардсан тоогоор нийтийн тээврээр үйлчлүүлж байна. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд эрс шинэчлэлт хийж технологийн дэвшлийг нэвтрүүлсэн U money картын үйлчилгээ дараагийн шинэ шатанд ирлээ. 

“Улаанбаатар Смарт Карт” ХХК нь хэрэглэгчдэд үйлчилгээгээ улам ойртуулах, тав тухтай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “UB SMART BUS” аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлж байсан бол энэ удаа “Хай Пэймэнт Солюшнс” ХХК-тай хамтран  “Утсаараа U Money цэнэглэх” шинэ боломжийг “Hi-Pay Wallet” аппликейшнээр дамжуулан таньд олгож байна. 

  • Hi-Pay Wallet гэж юу вэ?

Hi-Pay Wallet нь хэрэглэгчийн төлбөр тооцооны бүхий л хэрэгцээг цогцоор нь шийдэх олон улсын стандарт бүхий Монгол залуучуудын хөгжүүлсэн аппликейшн юм.

NFC дэмждэг гар утасныхаа тусламжтайгаар хаана ч, хэзээ ч U Money картаа Hi-Pay Wallet ашиглан цэнэглэх боломжтой боллоо.

  • Hi-Pay Wallet хөгжүүлэгчид

“Хай Пэймэнт Солюшнс” ХХК нь 2019 оны 10-р сарын 24-ний өдөр Монгол банкнаас “Төлбөрийн карт хүлээн авагч” тусгай зөвшөөрөл авсан компани юм. Одоогоор арилжааны 12 банкнаас гадна тус зөвшөөрлийг эзэмшиж буй цор ганц Финтек компани.

Хэрэглэгчийн картын мэдээллийг хүлээн авах, хадгалах нь нууцлал, аюулгүй байдлын өндөр стандартыг шаарддаг учраас манай компани дэлхийн хамгийн том 20-н банкны 19-ийн аюулгүй байдлыг хянадаг АНУ-ын  “ACI Worldwide” LLC компанитай технологийн түншээр хамтран ажиллаж байна.