Монгол Улсад Үндэсний геологийн алба үүсч хөгжсөнийтүүхэн 80 жилийн ойн бэлэгдэл /лого/-ийг зохиох бvтээлийн уралдаан зарлаж байна.

Бүтээлд тавигдах шаардлага:

  • Салбарын онцлог, утга санааг бэлгэдэж, энгийн ойлгомжтой, өгүүлэмжтэй 5-аас ихгүйэлементийг агуулсан, 3-аас ихгүй өнгө хосолсон цогц утга агуулгатай бүтээл байна;
  • График дизайны мэргэжлийн програм дээр хийгдсэн байж болно;
  • Лого нь өндөр нягтралтай (300 dpi-с дээш) байх шаардлагатай бөгөөд (жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгvй үндсэн элементүүд харагдаж байх)
  • Бүтээлийг CD болон DVDдээр tiff, jpg өргөтгөлтэй файл, мөн 200х200 мм, 80х80 мм, 2х2 мм А4 форматаар хэвлэж ирүүлнэ;
  • Логоны дизайн нь хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэгдэхээр зохиогдсон байна.
  • Уралдаанд оролцогч нь хэдэн ч бүтээлээр оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан тайлбарыг хавсаргана;

Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа бүтээлийг битүүмжилж ирүүлсэн дугтуйн дээр тодорхой бичсэн байна.

Уралдаанд оролцогчдын материалыг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл geo.rudn@gmail.com цахим хаягаар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 310 тоотод хүлээн авах тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Шагналын сан өндөр


Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам