Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг авлига албан тушаалын хэрэгт холбогдуулан цагдан хорьсон талаар мэдээлсэн. 

Тэгвэд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр цагдан хорих санал ирүүлсэнийг 2018 оны 11 сарын 22 -ны өдөр хүлээн авч шийджээ.

Улмаар  яллагдагч О.Эрдэнэбулганы өмгөөлөгч Х.Базаррагчаа дээрх шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хүлээн авч захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.