Дүн өвлийн хүйт дуусч, цанын спорт сонирхогчдын улирал ирлээ. Хэрэв та Европыг зорих гэж байгаа бол Австрийн Миттерсил дэх “Kinderhotel Felben” зочид буудлыг зориорой. 

Альпийн нурууны зүрхэнд орших тус зочид буудал Швейцарь, Германы ихэс дээдсийг хүлээн авсаар ирсэн түүхтэй. Энд та сноуборд, цанаар гулгах, ууланд авирах гээд олон зүйлээр өөрийгөө сорьж болно. Түүнчлэн усанд сэлэх, морь унах, сур харваа, гольфоор ч хичээллэх боломжтой. Эмэгтэйчүүдэд харин гоо сайхны бүхий л үйлчилгээг хийж өгч үйлчилдэг. 

Хүүхдүүдийн байх газар: Гурав ба түүнээс дээш сартай хүүхдүүдийг өглөөний 09:00-20:00 цаг хүртэл асарч өгнө. Харин илүү том хүүхдүүдэд долоо хоногт 70 цагийн хөтөлбөр бэлдсэн байгаа. Үүнд, одой морь унахаас эхлэн олон янзын тоглоом, бүтэн биеийн иллэг ч хүртэл бий. 

Хоолондоо: Мөөгний шөлтэй шницель, зэрлэг төмс, нарийн боов, мөн Австрийн үндэсний зоогууд таныг хүлээж байна. 

Үнэ: Гэр бүлээрээ долоо хоног амрахад гурван мянган ам.доллар болох ба үүнд бүх төрлийн үйлчилгээ, татвар багтсан. 

Мөнгөө хэмнэх нь: “Cheapflight.com”-ын эрхлэгч Мелисс Хинкл Мюних, Сальцбургээс Миттерсилл хүртэл “Ryanair”, “EasyJet” зэрэг авиакомпани хямд нислэг үйлддэг хэмээн зөвлөж байна. Туркийн авиа компаниуд Миамигаас Миттерсиллийн чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөж буй.