Үзэн ядагчтай байна гэдэг амьдралд байх л асуудал. Амжилт гэх зоосны нэг талд нь үзэн ядагчид байдаг юм шүү. Хэрвээ та ямар нэг юманд хүрсэн бол үзэн ядагчдын бага ч атугай нэмэр байгааг битгий мартаарай. 

Хүмүүс чамайг үзэн ядаж байгаа нэгнийг зүгээр л тоолгүй орхи гэдэг. Гэхдээ танд энэ хэцүү байвал яагаад тэднийг найзаа болгож болохгүй гэж? Үзэн ядуулахгүй байх нууцыг та бүхэндээ хүргэе.

Хэрвээ танд дургүй хэн нэгэн ажил дээр чинь байгаа бол тэр хүнээс ямар нэг юм гуйгаад үзээрэй. “Үзэгээ өгөөч” гэх ч юм уу. Хэн нэгэн юм асуух, эсвэл тусламж эрэхэд хүн үзэн ядах биш харин ч дуртай байдаг байна. Учир нь тэр хүн чамд туслалаа шүү дээ. Хүн тусласан хүнээ үзэн ядаж чаддаггүй гэнэ. Нэг ширхэг бохь өгсөн байсан ч тархинд нь үзэх ядах мэдрэмж нь өөрчлөгддөг ажээ. Мөн өөрийг нь хүндэлж байна гэж бодоод тэр хүн таныг үзэн ядахаа болино. Их энгийн байгаа биз?