Хүн бүр өөрийн гэсэн далавчтай. Гэвч хүн бүрт далавчаа дэлгэн нисэх хүч хүрдэггүй. Хүний хамгийн чухал зүйл бол амар амгаланг эдлэж, хөнгөн амьдрах явдал юм. Энэ бол маш чухал, учир нь сэтгэл зүйн байдал хүний үйлдэл, реакцид нөлөө үзүүлдэг. Хүний эргэн тойронд буй хэрэггүй санаа, зүйлс түүнийг доош татаж, саад бэрхшээл үүсгэж, сөрөг энергийг үүсгэж байдаг. Хүмүүс өөрсдийнхөө өмнө маш олон сэтгэл зүйн бэрхшээлийг бий болгож байдаг. 

Харин эрх чөлөөнд хүрч, амьдралаа илүү сайжруулхын тулд тэдгээр саадыг даван туулж, муу бодлуудаас ангижрах хэрэгтэй. Гэхдээ үүний тулд зоригтой байж, өөрчлөлтөөс айдаггүй байх хэрэгтэй. Хүн бүр өөрийн далавчтай хэдий ч хүн бүрт түүнийг удирдаж нисэх хүч тэнхэл дутдаг. Маш олон хүмүүс анхаарлаа төвлөрүүлэх ёстой зүйлээсээ нэг алхам дутуу байдаг. 

Харин тэрхүү алхамыг хийхийн тулд зогсож, аз жаргалтай болоход юу саад болж байгааг ойлгох хэрэгтэй. Санаа зовох гол зүйл бол маш хэрэггүй зүйлсийн тухай бодох юм. Илүү зүйлсээс өөрийн бодол санааг ангижруулж бодол санаандаа дүгнэлт хийхэд эхний алхамыг л хийх хэрэгтэй. Үүнийг бүтэн өдрийн турш системтэйгээр хийх хэрэгтэй.


Салах ёстой 20 зүйл:


1. Түр зуурын зүйлсэд хэт туйлшрах. Түр зуурын, удахгүй алга болох зүйлсээр бахархах хэрэггүй.

2. Өөрийгөө буруутай мэт мэдрэх. Энэ бодол нь сөрөг зүйлсийг татаж байдаг учраас ийм бодлоос өөрийгөө хол байлгах хэрэгтэй.

3. Өөрийгөө шүүмжлэх. Үргэлж өөрийгөө шинжилж, үнэлэх нь сэтгэл санаагаа удирдаж чадахгүйд хүргэдэг.

4. Ялгаварлан гадуурхахгүй байх. Энэ бол дургүйцэл, гомдол, харилцаанд аюул учруулж болох гол шалтгаан.

5. Сөрөг сэтгэлгээнээс татгалзах. Сөрөг сэтгэлгээ нь эерэг бодол, сэтгэлгээг блоколдог.

6. Огцом сэтгэлгээнээс татгалзаж, зугтаж сурах.

7. Бусдыг сайшаах гэж хичээх хэрэггүй. Ийм харилцаа нь урагш алхахад саад хийж, өөрийгөө хэн ч биш мэт мэдрэхэд хүргэдэг.

8. Өөрт гомдохгүй байх. Ийм төрлийн зуршил нь эрүүл мэнд, эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлдөг.

9. Хязгаарлаж буй итгэл үнэмшлээс татгалзах. Тэдний тусламжтайгаар хүн өөртөө саад бэрхшээлийг бий болгодог. Харин үүнээс татгалзахын тулд асуудал бүрийг өөр өөр талаас харч үзэх хэрэгтэй.

10. Аливаа зүйлийг маргааш эсвэл хойшлуулах хэрэггүй. Энэ нь өөрийн боломжинд эргэлзэхэд хүргэж, хий дэмий цаг хугацааг үрхэд хүргэдэг.

11. Түгшүүртэй бодлуудаас татгалзах. Ийм бодлууд нь гүнзгий дотор байгаа айдсаас болж бий болдог.

12. Эмоцидоо хөтлөгдөхгүй байх.

13. Сөрөг дурсамжаас өөрийгөө чөлөөлөх. Ийм төрлийн туршлагуудаа холоос хол нуух хэрэгтэй.

14. Хэрэггүй зүйлсээс салах. Хэрэггүй зүйлсээс гадна хэрэггүй хүмүүсээс салж сурах хэрэгтэй. Тэдэнд танаас явхад бүү саад бол.

15. Муу нөхөрлөлөөс татгалзах. Найзаар чинь чамайг таньдаг гэдэг үг зүгээр нэг байдаггүй байх. Хүн өөрийн дотны найз нөхдөө сонгохдоо хянамгай хандах хэрэгтэй.

16. Өнгөрснийг орхиж, муу азгүй туршлагуудаа мартаж, алдаан дээрээ суралцаж сур.

17. Ямар нэгэн дүр, төрхөөс татгалз. Ямар нэгэн зүйлсэд баригдмал байх нь та өөрийгөө хязгаарлаж байдаг.

18. Аливаа зүйлийг хэт эмзгээр хүлээн авахгүй байх нь сөрөг сэтгэлгээнд нөлөөлдөг.

19. Цаг хугацаанд амьдралаа даатгахгүй байх. Секунд тутмыг хянах нь стрессийг бий болгож, хүний цагны боол болгодог.

20. Хэрэггүй дадал, зуршилаас татгалзах. Тэдгээр нь бүтээмжийг бууруулж, төлөвлөгөөгөө биелүүлэхэд саад болдог.