Сүнслэг хөгжлөөр дөнгөж хөгжиж яваа хүн мэдрэг, эмзэг байдлаараа үргэлж ялгардаг. Тиймээс өөрийгөө аливаа зүйлээс гэмтэхээс сэргийлж, энергээ алдахаас сэргийлдэг 10 дүрмийг танилцуулж байна.

  1. Танд таагүй мэдрэмж төрүүлдэг хүмүүсээс хол бай.
  2. Хэн нэгнийг өөрийн нуруундаа ойртохыг бүү зөвшөөр.
  3. Хэн нэгний хийсэн хоолыг идэхээс зайлсхий.
  4. Гэр дотор тань таны өөрийн гэсэн орон зай байх хэрэгтэй.
  5. Гадаа гудамжинд олсон эд зүйлээс сэрэмжтэй бай.
  6. Хэн нэгнээс бэлэг авахдаа болгоомжтой бай.
  7. Дасгал хөдөлгөөнд цаг зарцуул.
  8. Хэн нэгний эд зүйлсийг хэрэглэхээ боль.
  9. Эелдэг бай.
  10. Ойр ойр инээмсэглэ.

Гэвч үргэлж өөрийн энергиэ бүтэн байлгаж, бүхнээс хол байж чадахгүй үе олон гардаг.

Хэрэв та унтсан ч гэсэн ядарч, сайхан зүйл болсон ч баяр баясал мэдрэхгүй байгаа бол та өөрийн энергийг нөхөх хэрэгтэй гэсэн үг юм. Та дараах зүйлсийг мэдэрч байвал та энергиэ нөхөх хэрэгтэй болсон гэсэн үг:

  • Амжилтад хүрсэн ч амьдрал утгагүй санагдах
  • Амьдрал ямар ч утга учиргүй санагдах
  • Үргэлж стрессдэх
  • Санаа зовних


Та хэрхэн өөрийн энергийг нөхөх хамгийн энгийн аргуудыг танилцуулъя.

Алхам 1.

Танд хэн ч саад болохгүй тайван газар ол. Үүний дараа өөрт эвтэйхэн байрлалаар хэвт эсвэл суу. Нүдээ анин таван удаа гүнзгий амьсгаа авч, гарга.

Алхам 2.

Залбирч байгаа байрлалаар гараа аван хурууны өндөгнүүдээ болон гарын алгаа чанга хооронд нь дар. Дараа нь гараа дээш өргө. Өргөсөн гар тань духны  голд хүрч байх ёстой. Харин үүний дараа гараа зүрхний дээр байрлуул. Таны дух болон цээжний хэсэг хүчтэй хоёр чакраг агуулдаг бөгөөд таны хийсэн хөдөлгөөн тэдгээрийг идэвхжүүлдэг.

Алхам 3.

Гарын алгаа дулааныг мэдэртэл сайтар үр. Баруун гараа зүрхэн дээрээ, зүүн гараа хүйсэн дээрээ байрлуул. Энэ хоёр газар ч гэсэн хүчтэй хоёр чакра байрладаг.

Алхам 4.

Нүдээ нээлгүй цагаан гэрэл төсөөл. Тэрхүү цагаан гэрэл нь таныг араас таны биелүү орж байна. Та тэр гэрлийг гараас тань биерлүү  орж айгааг сайн хар. Та гэрлийг өөрийн бүхийл биеийн хэсэгт орж байна гэж төсөөл.

Алхам 5.

Та цагаан гэрлэхээс хангалттай энерги авсан гэж бодсон үедээ нүдээ нээж, гараа зөөлөн сэгсэр. Үүний дараа зөөлөн босож бүх биеэ мөн адил сэгсэрч бага зэрэг хөдөлгөөн хий.

Алхам 6.

Одоо аяга ус уу. Энэ өдөр таны ам цангахаас сэргийл.

Танд танилцуулсан эдгээр арга бол таны энергийг нөхөх хамгийн энгийн арга юм. Сайн үр дүнд хүрэхийн тулд энэ дасгалыг долоон хоногийн турш өдөр бүр 15 минутын турш хий. Ингэснээр та өөрийн энергиэ нөхөж чадах юм.