Амжилтанд хүрэх цорын ганц цогц хэрэгсэл байдаггүй. Иймээс би таныг миний бичиж буй зүйлд зүгээр итгэх биш өөр дээрээ туршиж шалгахыг чин сэтгэлээсээ хүсч байна.

Дэн Вальдшмидтын “Өөрийнхөө шилдэг хувилбар бай” номонд хэлсэнчлэн “Амжилт гэдэг нь чиний хийж буй зүйл биш харин чи өөрөө юм”.

Би түүнтэй санал нэг байна. Амжилтанд хүрэх гол зам бол өөрийн дотоод хүчийг бий болгох. (Илүү дэлгэрэнгүйг “Хувийн хүч, виртуал cashback, хүсч буй бүх зүйлээ орчлон ертөнцөөс хэрхэн авах вэ?” хэсгээс)

... Нэгэн залуу семинарын дараа бизнес зөвлөхөөс асуужээ.

-Хэзээ би өөрийн амжилтын түүхийг бичих боломжтой болох вэ?

Үүнийг хэн ч мэдэхгүй. Гол нь цаг тутамд оролдох. Магадгүй чи эхний удаагийн оролдлогоор чадаж мэднэ. Эсвэл гурвал жил, таван жилийн дараа чадна. Магадгүй хэзээ ч бүтэхгүй байж болно. Гэхдээ оролдлого болгон чинь амжилтанд хүрэх боломжийг нэмэгдүүлж байдаг”.

Ихэнх шинжээчид амжилтын түүхээс илүү амжилт гаргаагүй хүний түүхийг судлахыг зөвлөдөг. Би ч үүнтэй санал нийлнэ.  Хүн бэлэн замаар бус өөрийн гэсэн замыг гаргахыг эрэлхийлж амжилтыг бүтээх нь чухал юм.

Энэ бол эмийн үйлчилгээний тухай яриатай ижилхэн зүйл. Жирийн л нэг эмийн талаар хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг уншаад үзээрэй. Зарим нь “Надад тус болсон” гэж байхад харин нөгөө хэсэг нь “Ямар ч нэмэр болоогүй” эсвэл “Гайхалтай үйлчилсэн гээч” бүр “Ямар ч үйлчилгээгүй, мөнгө салгах гэсэн арга хэрэгсэл” гэх мэтээр бичнэ.

Ямар ч жор, арга барилын хувьд ч мөн адил. Заримд нь тус болно, нөгөөд нь үгүй. Иймээс би өөрөө өөрийгөө бүтээх арга барилыг олох нь зөв гэж боддог. Хувь хүн л өөртөө зориулсан жороо  өөрөө гаргаж чадна.


Үргэлжлэлийг "Амьдралаа өөрчлөх 100 арга" номоос уншаарай.

1. Интерном дэлгүүрийн бүх салбар
2. Номин УИХ дэлгүүр (Маjestic)
3. Хүргэлт: 88187875