Хөлбөмбөгийн багаа дэмжихээр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн фанатууд Москвад энэ хэдэн өдрүүдэд цуглаад байгаа билээ. Зарим хөгжөөн дэмжигчид хүсэл сонирхлоороо нэгдэж тусгайлсан үзүүлбэрээ давтаж бүр ивээн тэтгэгчдийн зохион байгуулалтаар оролцдог аж.

Тэдний дунд дэмжсэн баг нь ялагдвал уур бухимдлаа гаргаж нударга зөрүүлдэг ширүүн зантангууд байхад ууж идсэн зүйлийнхээ савыг түүгээд гардаг нямбай фанатууд бий. Тухайлбал энэ удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ий онцлохгүй байхын аргагүй соёлтой фанатууд бол Сенегал болон Япончууд байлаа. Голлох бооцооны төвүүдэд дээгүүр давхиж яваа Сенегалын багийн хөгжөөн дэмжигчид тоглолт дуусангуутаа өөрсдийн авч орсон гялгар уутандаа суусан газрынхаа хогийг ширхэг ч үлдээхгүй түүжээ. Өчигдрийн тоглолтод ялалтыг гартаа авч чадсан Япончууд ч бас баяр хөөртэйгээр цэмцийтэл цэвэрлэсэн байна.

Бичлэг: