Олон улсын олимпын хороо ОХУ-ын баг тамирчдыг Өмнөд Солонгосын Пёнчанд болон Өвлийн олимпын наадамд оролцохыг хориглолоо. Шалтгаан нь Сочи-2014 өвлийн наадамд булхайцсан тухай баримт олдсон гэх. ОУОХ шийдвэрээ энэ мягмар гарагт Швейцарийн Лозанна хотод уулзах үеэрээ гаргажээ. 

Допингийн эсрэг журмыг зөрчиж, түүнийгээ нуун далдалсан гэж ОУОХ үзсэн. Хэвлэлийн бага хурлын үеэр ОУОХ-ы Ерөнхийлөгч Томас Бах Оросын баг тамирчдыг хориглох шийдвэр даруй хүчин төгөлдөр хэрэгжихийг цохон тэмдэглэсэн. Гэхдээ бие даасан зарим нэг тамирчныг хатуу дэж журам, шалгалтын дор тоглолтуудад оролцуулах аж. 

ОУОХ-ы ёс зүйн хороо, шалгалт хийх хорооноос Оросын төрөөс допинг нийлүүлсэн гэх Дэлхийн допингийн эсрэг агентлагийн мэдүүлгэд үндэслэн шалгалт хийж, зөрчил илрүүлсэн билээ.