Хүн бүр сайн унтаж амрах хэрэгтэй. Сайн унтах нь эрүүл мэнд болон карьерт маш чухал. Тэр тусам хүйтний улиралд бидний бие махбодь бага хэмээс болж стресст орж байдаг. Хүйтний улиралд сайн унтах нь хамгийн чухал байдаг. Унтаж байх үед бидний бие эрүүл мэндийг хамгаалдаг процессийг идэвхижүүлдэг тухай Health Miracle Pedia бичжээ. Ихэнх хүмүүс нойр ямар чухал болохыг ойлгодог. Хүн унтаж амарч чадаагүй бол өөрийгөө ядарсан, өвдсөн мэт мэдэрдэг. Сүүлийн үед цахим ертөнцөд оймстойгоо унтах нь илүү амар байдаг тухай маш олон захиа ирсэн байна. Яагаад тэгдэг вэ?

Оймстой унтах нь сайн уу? муу юу?

Оймс таныг хурдан унтахад тус болно. Учир нь хөл дулаан байх үед цусны судас өргөжиж улмаар тархи унтах болсон дохиог хүлээн авдаг. Зарим судлаачид үе мөчөө суллах болон унтах хурдны хоорондох уялдаа холбоог харуулсан тухай та мэдэх үү? Энэ нь хөлний цусны судас өргөжиснөөр та маш хурдан унтана гэсэн үг.

Оймстой унтах ямар давуу талтай вэ?

  • Оймс хуурай арьсыг зөөллөн. Зарим хүмүүс өвлийн улиралд хуурай хөлний арьстай сэрэх нь элбэг байдаг. Энэ нь хамгийн энгийндээ гоо зүйн асуудал үүсгэж байгаа юм. Унтахын өмнө өөрт тохирох чийгшүүлэх тосыг түрхэн оймсоо өмсөж амраарай.
  • Рейно өвчний үед тус болно. Энэ бол хүйтний улиралд реакци өгдөг маш ховор өвчин бөгөөд хүнд үедээ арьс шархалж эсвэл үхждэг. Оймс өмсөж унтах нь биеийн температурыг зохицуулж өвчний эсрэг ажиллаж эхэлнэ.
  • Хөлрөх, халууцахаас сэргийлнэ. Оймстой унтах нь биеийн температурыг хянаж, зохицуулхад тус болно. Хөлрөх, халууцах нь хүний нойрыг алдагдуулж байдаг. Тиймээс оймстой унтах нь таныг хөлөрч, халууцахаас сэргийлэх юм.