Увс аймгаас гадагш гарах авто замын хөдөлгөөнийг өнөөдөр /2018.12.02/ 08.00 цагт нээлээ. 

Тодруулбал, Увс аймгийн ихэнх нутгаар арваннэгдүгээр сарын 30, арванхоёрдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд цас орж, хүчтэй цасан шуурга шуурсан байна. Цасан шуурганы улмаас хүйтний эрч чангаран улсын болон орон нутгийн чанартай авто зам, даваа хаагдах нөхцөл байдал үүсэж болзошгүй учраас иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Увс аймгийн төв Улаангом хот, бусад сумдаас гадагш гарах автозамын хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 30-ны өдрөөс түр хязгаарлаад байсан юм.