"Увсад хөрөнгө оруулагчдын чуулган" Улаанбаатарт болох гэж байна. Уг арга хэмжээний хүрээнд  "Увсад үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа, тус аймгийг хөгжүүлэхэд эрдэмтдийн дуу хоолойг сонсох эрдэм шинжилгээний хурал болох аж. 

БИЧЛЭГ:

Эрдэм шинжилгээний хурал энэ сарын 5-ны "Увсын хөгжилд эрдэмтдийн оролцоо"  нэртэйгээр болох бөгөөд эдийн засаг, бизнес хөгжил, шинэ технологи, инноваци, эко, ногоон хөгжил, байгаль хамгаалал, аялал жуулчлал, ХАА-н үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэнд гэсэн үндсэн 4 чиглэлээр болох юм.

Увс аймгийн хувьд чацаргана жимсийг өдөр тутмын хэрэглээ болгож, дээр нь эмчилгээний журмаар хэрэглэж байсан баялаг уламжлалтай. 1970-аад онд анх удаа Увс аймагт зэрлэг чацарганыг нутагшуулан тариалж “Улаангом”, ”Чандмань”, “Тэс” сортуудыг гаргаж авснаас хойш 50 гаруй жил өнгөрчээ. Өнөөдрийн байдлаар Увс аймгийн хэмжээнд жилдээ 600 га талбайд чацаргана тариалж 550 гаруй тонн жимс хурааж буй. 

Сүүлийн жилүүдэд аялал жуулчлал шинэ бүс болсон бөгөөд баруун баруун бүсийн аялал жуулчлалын төв болгохоор төлөвлөж байгаа талаар аймгийн удирдлагууд дурдлаа. 

Увсад хөрөнгө оруулагчдын чуулган энэ сарын 6-ны өдөр МҮХАҮТ-д болох бөгөөд гадаад дотоодын 300-аад хөрөнгө оруулагч нар оролцохоор болжээ. Энэ үеэр мөн "Увсад үйлдвэрлэв" үзэсгэлэн гарах юм байна.