Өнгөрсөн лхагва гарагт Нью-Йорк хотод болсон "Victoria's secret" шоуны үеэр алдарт топ модель, тус шоуны сахиусан тэнгэр Адриана Лима тус шоунаас зодог тайлж байгаагаа зарлажээ.  

Тус шоуны үеэр түүнд зориулан хүндэтгэл үзүүлсэн бөгөөд түүний загварын шоунуудын үеэр хийсэн топ бичлэгүүдийг харуулсан байна. Видео бичлэг “Баярлалаа” гэсэн зурвасаар дууссан бөгөөд түүний дараа тэрээр тайзан дээр гарч ирсэн юм. 

37 настай топ модель сэтгэл нь илт хөдөлсөн байсан бөгөөд нулимс дуслуулан 19 дэх шоуныхаа тайзан дээр алхахад хүмүүс түүн рүү цэцэг шидэн түүнд баяр хүргэжээ. 



Мөн тэрээр инстаграм хуудсаараа дамжуулан “ Та бүхэн надад далавч өгсөнөөс гадна, надад нисэхийг зааж өгсөнд баярлалаа” хэмээн бичжээ. Тус шоуны бичлэг ирэх 12 дугаа сард телевизээр дамжуулагдах аж.