"Voice Mongolia" шоуны өвөрмөц өнгө төрхүүдийн нэг бол Ц.Энгүүн. Хөгжим бүжгийн коллежийн ахлах ангийн сурагч тэрбээр анхны өдрөөсөө л шүүгчид болон үзэгчдийн сонирхол татаж эхэлсэн билээ. 

Ука шүүгчийн багийн гишүүн тэрбээр шоуныхаа үеэр "Хүүхэд бүхний аав онцгой, гэхдээ миний аав бүр ч онцгой. Тэр зөвхөн миний аав биш бас миний найз" хэмээн ярьсан удаатай. Тэгвэл тэрбээр аавтайгаа хамт гэрийнхээ цонхоор хийн буугаар буудаж байгаа бичлэгээ фэйсбүүк хуудастаа байршуулсан шуугиан тарьсан байна. Уг бичлэгийн дагуу цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ. Бичлэгийн дараа тэд уучлал хүссэн тайлбар хийсэн аж.

Үнэндээ тэд үүнийг бусдыг айлгах зорилгоор хийгээгүй байна. Аав нь  кинонд тулааны найруулагчаар ажилладаг учир үүнийг охиндоо сонирхуулсан нь нийгэмд буруу ойлголт төрүүлсэн ажээ.

Аав охин хоёрын хүссэн уучлалыг хүлээн авна уу.