ПАРИС. /Reuters/. Даваа гарагт Москва хотод болох аюулгүй байдлын асуудлаарх Франц-ОХУ-ын хамтарсан зөвлөлийн хурлын өмнөхөн хоёр улсын төрийн тэргүүн нар утсаар ярьсан гэж Францын Ерөнхийлөгчийн албанаас мэдэгджээ.


Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Москва болон Киевийн асуудлыг хэлэлцдэг “Нормандын дөрвөл”-ийн уулзалтыг эрчимжүүлэхээр тохиролцсоны зэрэгцээ ОХУ, Украин хоорондын хоригдол солилцооны талаар хэлэлцсэн гэж тус мэдэгдэлд дурдсан байна.


Үүнээс гадна тэд Ирантай холбоотой олон улсын маргалдааны талаар хэлэлцэж, уг асуудал намжина гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг