МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад айлчлахыг Кремль үгүйсгэсэнгүй.

“Ийм айлчлалыг судалж байгаа тул дэлгэрэнгүй мэдээллийг нэмэлт байдлаар мэдээлнэ” гэж ОХУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн алба ТАСС агентлагт мэдээлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч тавдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Зөвлөлт-Монголын цэргүүд Халх голын байлдаанд ялалт байгуулсны 80 жилийн ойг тойхиолдуулан намар Монгол Улсад айлчлахыг урьсан билээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг