УЛААНБААТАР. /TASS/. Ирэх оны 5 дугаар сарын 9-нд болох Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойд хүрэлцэн ирэх урилгыг хүлээн авсанд нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгад талархал илэрхийлжээ. 

“Ирэх онд Ялалтын баярын 75 жилийн ой тохиох бөгөөд бид гадаадын бусад хүндтэй зочид болох гадаадын төрийн тэргүүнүүд дотор МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Москва хотод болох ёслолын арга хэмжээнд урьсан. Энэхүү урилгыг хүлээн авсанд нь баяртай байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 

Халхын голд хамтын ялалт байгуулсны ойд зориулан Монгол улсад албан ёсны айлчлал хийж байгаагаа В.Путин цохон тэмдэглэжээ. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг