Малд вакцин, антибиотикийн тарилга, шимэгч хорхойн туулгах бэлдмэл хэрэглэсэн бол 21-48 хоногийн дотор мах сүүг нь хүнсэнд хэрэглэдэггүй. Яагаад гэвэл энэ хугацаанд эмийн бодис сүү махаар гадагшилж эхэлдэг юм. Мал, амьтны биеэс эм бэлдмэл гадагшлах хугацаа сүү, өндгөнд 7 хоног, хөхтөн амьтан болон шувууны маханд 28 хоног байдаг аж.

Энэ нь малын биед орсон эмийн төрөл, тун давтамж зэргээс шалтгаалж биеэс гадагшилж дуусах хугацаа юм. Гэвч энэ нь бүрэн гадагшилж дууссан гэсэн үг биш юм. Харин зөвхөн зөвшөөрөгдөх дээд хэмжээнд очих хүртэлээ гадагшилсан гэсэн үг ажээ.

Муудаагүй, эрүүл малын махыг хэрхэн таних вэ?

Ерөөсөө хэвийн бус өнгөтэй үнэртэй болчихсон байвал асуудалтай мах гэж ойлгож болно. Эрүүл малын мах харахад андашгүй, тод ягаан улаан өнгөтэй. Харин удчихсан эсвэл үхсэн малын мах өнгө муутай харласан, барьж үзэхэд нялцанхай салст шиг зүйл гарт наалддаг. Махан дээр нян үржчихсэн учраас нялцгай болчихож байгаа юм. Бас үнэрийг нь мэдрээрэй. Муудсан махнаас нигшсэн эхүүн үнэр үнэртдэг