УОК өчигдөр мэдээлэл хийж, хатуу хөл хориог тавдугаар сарын 08-наас сулруулж, гамшгаас хамгаалах улбар шар түвшинд шилжүүлэхээ мэдэгдсэн. Ингэхдээ нийт ААН-ийн 20 хувь буюу тодорхой 18 салбарын үйл ажиллагааг нээхгүй. Бусад 71 салбарын ААН-ийн үйл ажиллагаа хэвийн явагдана хэмээсэн.


"- Тавдугаар сарын 8-нд үсчин, гоо сайхны газрууд нээгдэнэ. Ингэхдээ зөвхөн коронавирусийн эсрэг вакцины давтан тунгаа хийлгээд 14 хоносон хүмүүст үйлчилнэ. 

- Тавдугаар сарын 15-наас давтан тунгаа хийлгэсэн хүмүүст фитнес, бассейн, иог, бялдаржуулах төвүүд нээлттэй.

- Тавдугаар сарын 22-ноос том захуудыг нээнэ. 

- Тавдугаар сарын 22-ноос давтан тунгаа тариулаад 14 хоносон бол ПСР шинжилгээ болон хязгаарлалтгүйгээр орон нутаг руу явж болно" гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.


Энэ сарын 08-наас үйл ажиллагааг нь нээхгүй 18 салбар:

1. Жагсаал цуглаан, уралдаан тэмцээн

2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт,

3. Бүх төрлийн баар

4. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар \Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээний хоолны газар\ нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлана. Харин захиалгат хоолны үйлчилгээг зөвшөөрнө.

5. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

6. Хүнсний биш барааны зах, худалдааны төв

7. Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв

8. Сургалтын төв

9. Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ

10. Алжаал тайлах төв

11. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв

12. Саун, бассейн нийтийн халуун ус,

13. Зочид буудал, дэн буудал

14. Амралт, жуулчны газар

15. Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд

16. Олимп, тив дэлхий олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир спортын арга хэмжээ

17. Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай

18. Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб


Иргэд өөрийнхөө, ААН-үүд үйлчлүүлэгч, ажилчдынхаа коронавирусийн вакцин хийлгэсэн талаарх мэдээллийг E-Mongolia цахим системээс харна.

Вакцины нэг болон хоёрдугаар тунгаа тариулсан бол ЭНД дарж, регистер, утасны дугаараа оруулан вакцин хийлгэсэн гэрчилгээг харах болон монгол, англи хэлээр татан авах боломжтой.

Ямар вакцины нэг болон хоёрдугаар тунг хэзээ, хаана хийлгэсэн зэрэг мэдээллийг тус гэрчилгээнд тусгасан.