Өнөөдрөөс эхлэн эдгээр ББСБ, валют арилжааны төвүүд үйлчлүүлэгчийнхээ иргэний үнэмлэхийг заавал шалган, бүртгэл хөтлөх үүрэг хүлээж байна. Иргэний үнэмлэхгүй бол гадаад пасспорт, эдгээр бичиг баримтын хуулбарыг үзүүлэх бол заавал нотариатаар баталгаажуулсан байх ёстой ажээ. Үүнийг Санхүүгийн зохицуулах хорооноос хянаж шаардлага тавьж байгаа юм. 

ААН-ийн хувьд ч мөн адил дэлгэрэнгүй энэ журам үйлчилнэ. Иргэд иргэний үнэмлэх, гадаад паспортоо заавал үзүүлэх бол хуулийн этгээд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар батлуулсан), татвар төлөгчийн дугаар, удирдлагын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ёстой аж. Мөн аль нэг ААН рүү шилжүүлэг хийх бол бизнесийн харилцааны зорилго, гүйлгээний утга, эцсийн хүлээн авагчийн тухай мэдээллийг өгөхийг заажээ. Энэ нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой ажээ.

Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.9.1-д улс төрд нөлөө бүхий этгээдийг өндөр эрсдэлтэй харилцагчийн нэгэн адил тооцохоор хуульчилсан. Тийм болохоор улстөрчид, эрх мэдэлтэй албан тушаалтнууд санхүүгийн байгууллагаар энэхүү журмаар үйлчлүүлэх ёстой гэв.

Одоогоор хороо иргэдэд энэ чиглэлийн мэдээлэл түгээх, банк бус санхүүгийн байгууллагуудад шаардлага, зөвлөмж хүргүүлэх ажил хийж байна.