КАРАКАС. /TASS/. Ам.долларын Венесуэлийн мөнгөн тэмдэгт болох боливартай харьцах ханш өдөрт 23 хувиар чангарсан тухай Венесуэлийн Төв банк мэдээлсэн байна.

Одоогоор 4.1 мянган боливар 1 ам.доллартай тэнцэж байгаа юм. Үүнийг өнгөрсөн даваа гарагтай харьцуулахад 800 орчим боливараар илүү байгаа аж. Венеуэлд цалингийн доод хэмжээ 18 мянган боливар буюу 4.3 орчим ам.доллар байна

Венесуэл улс сүүлийн жилүүдэд гипер инфляци, үндэсний валютын ханш уналт, үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн, эм тарианы хомсдол дагуулсан нийгэм эдийн засгийн хүнд хямралыг туулж байгаа юм. Энэ оны 3 дугаар сард инфляцийн түвшин 1.62 сая хувьд  хүрсэн байна. Венесуэлд үнийн өсөлт 2019 болон 2020 онд 10 сая хувьд хүрнэ гэж Олон улсын валютын сан таамаглаж байна.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг