Венесуэлийн Засгийн газраас гэр бүл болгоныг усаар хангах “Цэнхэр сав” тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ гэж тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро мэдээлэв.

“Гэр бүл болгонд усны нөөц бүрдүүлэх “Цэнхэр сав” тусгай төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр шийдлээ” гэж Мадуро хэлсэн байна. Төлөвлөгөөг нэн даруй эхлүүлэх ёстой гэж тэрбээр нэмж хэлжээ.  

Сүүлийн долоо хоногуудад ус байнга тасрах болсон нь Каракасын оршин суугчдын хувьд жинхэнэ гамшиг болж хувирсан байна. Тэд ус авахын тулд ойрхон орших булаг шанд руу явган явцгаах болжээ. Венесуэлийн нийслэл хот нь Андын нурууны өндөр уулсын хөндийд оршдог бөгөөд хотын эргэн тойронд булаг, шанд олон байдаг байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, AP