АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Венесуэлийн нутаг дэвсгэрт цахилгаан тасарсан явдалд Ерөнхийлөгч Николас Мадурогийн Засаг захиргааг буруутгажээ.

“Венесуэлд цахилгаан тасарсны улмаас энгийн ард иргэд хохирч байгаад АНУ, Колумби, Эквадор, Бразил юмуу Европ өөр хэн нэгэн буруугүй. Цахилгааны хомсдол, өлсгөлөн зэрэг нь Н.Мадурогийн засаг захиргааны чадваргүй байдлын үр дүн юм” гэж  тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан тэмдэглэсэн байна.

Өнгөрсөн пүрэв гарагт Каракас хот төдийгүй Венесуэлийн нийт 23 мужаас 20 мужид нь цахилгаан тасарчее. Боливар муж дахь Симон Боливарын нэрэмжит Усан цахилгаан станцын үйл ажиллагааг санаатайгаар тасалдуулсны улмаас ийм явдал тохиолоо гэж Үндэсний цахилгааны компани мэдээлсэн байна. Харин Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадуро энэ хэрэгт АНУ-ыг буруутгажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС