Өөрийгөө Венесуэлийн түр Ерөнхийлөгчөөр зарласан сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн хүсэлтийн дагуу АНУ-ын цэргийн нисэх онгоцнууд Венесуэлийн хилийн ойролцоох Колумбийн Кукута хотод хүмүүнлэгийн тусламжуудыг хүргэжээ.

Харин Ерөнхийлөгч Николас Мадуро энэ тусламжийг улс оронд нь мөргөлдөөн үүсгэх зорилготой АНУ-ын төлөвлөгөөний нэг хэсэг гэж үзэж байгаа юм.

“Бидний тэмцэл үр дүнгээ өгч байна. Энэ сарын 23-нд Венесуэлийн 600 мянга гаруй сайн дурынхан хил давж, хүмүүнлэгийн тусламжийг авчирна. Бид хилийн дотор болон гадна байгаа бүх сайн дурынхныг дайчилна” гэж сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо мэдэгджээ.

Гэвч хүмүүнлэгийн тусламжийг Венесуэлд нэвтрүүлэх эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Мөн Колумби улстай хиллэдэг “Симон Боливар” олон улсын гүүрийг Венесуэлийн тал нефть тээвэрлэгч болон ачааны чингэлгүүдээр хааж, цэргийн албан хаагчид хамгаалалтад авчээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг