ВАШИНГТОН. /TASS/. Венесуэлд хэд хэдэн төрлийн зэвсэг, цэргийн зориулалттай бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдаалахыг хориглосон хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гадаад хэргийн асуудал эрхэлсэн хороо санал нэгтэй баталжээ.


“Хууль сахиулах байгууллагын ажилтнууд гудамжны эмх замбараагүй байдалтай тэмцэхийн тулд америкийн тоног төхөөрөмжийг хэрэглэж, иргэд рүүгээ халдах зорилгоор нулимс асгаруулагч хий ашиглаж байна. Энэ санаачлага нь иймэрхүү төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх экспортыг хориглож байгаа юм” хэмээн Венесуэлд хийх зэвсгийн нийлүүлэлтийг хязгаарлах тухай хуулийг санаачлагчид мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг