Та хоол идэхээр ресторанд ороод хоолоо идээд дуусахад таны идсэн хоолны үнэ хоёр дахин нэмэгдсэн байх болно. Энэ бол мөнгөний ханшны эрс уналт бөгөөд тухайн орны эдийн засгийн хэмжээнээс хэтэрсэн их хэмжээний мөнгө хэвлэснээс мөнгөний үнэгүйдлийг бий болгодог байна. Венесуэль улсын гиперинфляць нь 2007-09 онд Зимбабвэ улсаас хойшхи хамгийн муу тохиолдол юм. Энэ жилийн сүүлээр инфляцийн түвшин нэг саяд хүрнэ хэмээн тооцоолж байгаа бөгөөд засгийн газар үндэсний мөнгөн тэмдэгтээс таван нойлыг хасч шинэ мөнгөн тэмдэгт боливарыг гүйлгээнд оруулсан байна. Тус шийдвэр нь банкинд дансгүй ядуу иргэдэд төөрөгдөл төрүүлэхээс аваад хуучин мөнгөн тэмдэгттэй холилдон  гүйлгээг хар дарсан зүүд болгож байгаа ажээ. Хүмүүс өргөн хэрэглээний барааг худалдан авахын тулд хэдий хэмжээний мөнгө биедээ авч явах хэрэгтэйг сонирхуулахад:

Зурагт харуулсан 2.4 кг тахианы мах нь 14,600,000 боливар бөгөөд энэ нь 2.22 USD гэнэ.

Нойлын цаас 2,600,000 боливар буюу 0.40 USD

Кг лууван 3,000,000 боливар буюу 0.46 USD

Ариун цэврийн хэрэглэл 3,500,000 боливар буюу 0.53 USD

Хүүхдийн живх 8,000,000 боливар буюу 1.22 USD

Кг бяслаг 7,500,000 боливар буюу 1.14 USD

Гарын саван 3,500,000 боливар буюу 0.53 USD 

Тус улсын ард иргэд ерөнхийлөгч Мадураг арга хэмжээ авахыг шаардан Каракас хотод жагсаал хийж байна.