Каракас хотод болсон дэлбэрэлт нь Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог хөнөөх гэсэн АНУ болон тэдний дэмжигчдийн оролдлого байсан гэж Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес мэдэгдсэн байна.  

“Ерөнхийлөгч Н.Мадуро болон боливарын ард түмэн рүү халдан, түрэмгийлж байгааг бид зэмлэн буруушааж байна. АНУ-ын тус улсыг ардчилал, эдийн засаг, цэргийн замаар түлхэн унагаах гэсэн оролдлого нь бүтэлгүйтсэнээр тэдний дагалдан баясагчид төрийн тэргүүнд нь халдахыг завдаж байна” гэж “Твиттер” хуудастаа жиргэжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг