Хятадын хойд нутагт амьдардаг 20 настай эмэгтэй үндэсний “Чонон хатан” хэмээн алдаршжээ. Түүний нэрийг Жоу Шинюуэ гэдэг. Өвөр Монголын Чифенгт байрладаг эко фермийн аж ахуйд 36 бэлтрэгийг өсгөдөг байна. 

Нэгэн бичлэгт тэрээр ямар ч бэрхшээлгүй чоныг хооллон, тоглож байгааг харуулдаг. Тэрээр хятадын өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагандаа "бага наснаасаа чонотой ойр байсан" гэжээ. Түүний авга ах нь малчин байсан ба өөрөө дөрвөн чоно өсгөсөн гэнэ. “Би хүүхэд байхаасаа амьтанд хайртай, тэдэнтэй харилцах дуртай байсан” хэмээн ярьсан байна. Ихэнх хүмүүсийн адил, анх тэрээр чононоос айсан ч гэсэн авга ахынхаа заавар зөвлөгөөг даган тэднийг хэрхэн өсгөх талаар суралцжээ.

Тэрээр өдөр бүр тэжээвэр чононд 10 кг мах өгч хооллохоос гадна, вакцинжуулалтанд хамруулдаг байна. Ажлынхаа хөлсөнд сар бүр 2800 юань авдаг. Гэсэн ч түүний ажил нь эрсдэлгүй биш учир тэрээр Монгол үндэсний дээл өмсөн өөрийгөө хамгаалдаг байна. Чононуудыг хооллох явцад зарим нь дэггүйтэн, савраараа маажих тохиолдол гардаг гэнэ.



Эх сурвалж: nextshark.com