10 жилийн шаргуу хөдөлмөр, тууштай байдлынхаа ачаар 80 настай эмээ нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр коллежийн зэрэг хүртжээ. 1960 оны дундуур АНУ-д цагаачлаж ирсэн Ясуко Фүжи, коллежийн зэрэг авахын тулд 60 жил хүлээсэн байна.

CBS8-ийн мэдээлснээр Фүжи үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийн тулд өөрийн боловсролыг хойш тавьжээ. Тэрээр коллежоо төгсөхийн тулд 10 жилийг зарцуулсан байна. Нөхрийгөө нас барсаны дараагаас Меса коллежид суралцаж эхэлсэн ба хоёр жилийн өмнө Сан Диегогийн их сургуульд шилжин суралцжээ. 

Тэрээр “Би маш их баяртай байна. Үргэлж сургуулиа төгсөхийг хүсдэг байсан” хэмээн сурвалжлагчид хэлсэн байна. Түүний амжилтад хүрэх зам дардан байгаагүй ба  хэд хэдэн бэрхшээлтэй тулгарсаны дотор  орчин үеийн техник технологи багтжээ. Азаар Фүжи эмээгийн 3 настай ач охин Лисбон Зейглер энэ асуудлыг даван гарахад нь тусалсан байна.


Фүжигийн охин Юүки Зейглер ээжийнхээ коллежоо дүүргэхийн тулд хэрхэн хичээсэн талаар ярихдаа “Тэр шөнө 2 цагийн үед хичээлээ хийхээр орноосоо босч, өглөөний 7 цагт хичээлдээ гардаг байсан” хэмээжээ. Мөн ээжийнх нь үлгэр дуурайлал хүн бүрт урам зориг өгнө гэж найдаж буйгаа сэтгүүлчид хэлжээ. Сургуулийнхаа төгсөлтийн хамгийн ахмад болох тэрээр бизнесээ эхлүүлэхээр төлөвлөж байгаа ба “хэрвээ хүн зорилготой бол хүссэн зүйлээ гүйцэлдүүлэх боломжтой” хэмээжээ.


Эх сурвалж: nextshark.com