Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 12-15-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийгээд ирсэн. Энэ үеэрээ тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэтай уулзаж, Хөшигийн хөндийд барьж буй нисэх онгоцны буудлыг яаралтай ашиглалтад оруулах талаар хэлэлцсэн юм.

Энэ дагуу яг одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөшигийн хөндийд ажиллаж байна.

Ерөнхий сайдтай хамт ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон холбогдох албаны мэргэжилтнүүд явж байна.

Хөшигийн хөндийд Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн захирал Н.Энхбат энэ үеэр танилцуулга хийж байна.