Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг огцрохыг шаардсан жагсаал яг одоо Нийслэлийн Засаг даргын тамгын газрын байрны гадна болж байна. 

Тус жагсаалд Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүд, иргэд оролцож байна.

Жагсаалд оролцогчид "УИХ, Цэцийн шийдвэр хаачсан бэ", "Хууль бус үйлдлээ зогсоо", "Ногоон Баянзүрх дүүргийг саарал болгосон С.Амарсайхан дарга огцор", "Баянзүрх дүүргээс савраа тат" зэрэг үгтэй лооцон барин, хотын дарга С.Амарсайханыг огцрохыг шаардан хашхирч байна.

Мөн С.Амарсайханыг огцруулахыг дэмжиж буй иргэдийн гарын үсгийн цуглуулж байна.

Жагсаалыг дүрс бичлэгээр хүргэж байна.